Symbol and shape of heart created from hands.The concept of unity, cooperation, partnership, teamwork and charity.

Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш орж ирээд, сурагчид руу ууртай харж байснаа хичээлээ зааж эхлэв.

Багш самбар дээр томоос том “1” гэсэн тоо бичээд:Энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд “1”-ийн ард нэг “0”
нэмж бичээд:

Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанарын “1”-ийг “10” болгож чадна гэлээ.

Дахин “0” нэмж бичээд: – Энэ бол туршлага. “10”-ыг “100” болгож болно.

Тэгээд цааш үргэлжилсээр… Чадвар, сахилга бат, хайр сэтгэл гээд л…

Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн “1”-ийн тоог арилгаж орхив.

Тэгэхэд самбар дээр маш олон “0”-үүд үлдлээ.

Эцэст нь багш: – Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэв.

Ангид чив чимээгүй…

#

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *